Орос улсад “зика” болон “эбола”-г эмчлэх туршилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-13 13:57:13

МОСКВА. /Sputnik/. “Эбола” вирус 2013 оны 12 дугаар сард Гвинейд анх дэгдсэн бол улмаар Либери болон Сьерра-Леонд тархсан билээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын тооцоолсноор, уг вирусийн халдварт өртөн 11 мянга орчим хүн амиа алджээ.  Харин “зика” вирус анх 2015 оны хавар Бразилд илэрсэн бөгөөд одоо Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутаг даяар тархаад байгаа юм. Мөн түүнчлэн Европын зарим улс болон  Азид хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Энэ зуны сүүл гэхэд ОХУ “эбола”-г эмчлэх шинэ аргыг туршихаар төлөвлөж байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Урьд нь, энэ оны тавдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Сергей Краевой хэлэхдээ "ОХУ зика вирусийг оношлох аргыг боловсруулсан" хэмээн зарлаж байсан билээ. 

“Зика” вирус нь өдрийн цагаар идэвхждэг шумуулаар дамжин халдварладаг бөгөөд насанд хүрсэн хүмүүст ноцтой хүндрэл учруулдаггүй бол харин нярай хүүхдийн тархинд хүнд гэмтэл учруулснаар жижиг толгойтой хүүхэд төрдөг ажээ. 

Х.Сарнай

 

Related news