Хятадын хойд нутгаас 300 сая жилийн настай чулуужсан мод олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-03-18 14:28:42

ШАНХАЙ. /Хinhua/. БНХАУ-ын хойд нутгийн нүүрсний ордуудын нэгээс палеонтологчид 300 орчим сая жилийн настай чулуужсан мод олжээ. Энэхүү олдворын талаарх нийтлэлийг “Proceedings of the National Academy of Scientific Academy” сэтгүүлд нийтэлсэн байна. 


Ховор олдворыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутагт илрүүлжээ. Чулуужсан моднууд "Paratingia wuhaia" төрөлд хамаарах гэнэ. Эдгээр модны үр нь нарсны боргоцойтой ижил бол навч нь гацуурын шилмүүстэй төстэй аж.


Судалгааны багийн удирдагч Жюн Ванийн хэлснээр, 300 сая орчим жилийн тэртээ энэ газар намгархаг ойгоор бүрхэгдсэн байжээ. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа бүс нутагт тухайн үед байсан олон төрлийн ургамал, амьтад чулуужин үлджээ.

Related news