Баянтал сумаас хойд зүгт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны 22 цагийн үед Улаанбаатараас 160 гаруй км-ийн зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайд болсон байна. Харин газар хөдлөх чичирхийлэл Улаанбаатарт 2-3 магнитудын хэмжээтэй мэдрэгдсэн аж.
Газар хөдлөх үеэр байшин барилга нурж ямар
нэгэн эрсдэл гараагүй гэж албаныхан мэдээлэв. Газар хөдлөлтийн чичирхийлэл Говьсүмбэр сумаас зүүн урагш 120 гаруй км-т байх Айраг сумын иргэдэд ч мэдрэгджээ. Албаныхны мэдээлснээр Баянтал сумын орчимд өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй аж.