Иргэний нийгмийн байгууллагуудтай цахимаар уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-04-08 11:45:45

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам  аймгийн хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой цахимаар уулзжээ.

Уулзалтад 33 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцсон аж.

Тус аймагт байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл боловсрол зэрэг нийгмийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 49 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод байна.

Уулзалтаар төр,төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажиллагааны аймгийн зөвлөлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллахаар болжээ.

Related news