Бүтээн байгуулалтын ажлын саналыг цахимаар авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ОНХС-ын хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжих төсөл арга хэмжээний ажлуудад иргэдээс цахимаар санал авч эхэлжээ.
Цахим санал энэ оны
гуравдугаар сарын 01-нээс ирэх 05 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. “Ковид-19” цар тахлын нөхцөл
байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс
дээрх цахим санал арга хэмжээг зохион байгуулж буй.