Америкийн албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-14 17:22:51

ТАЙБЭЙ. /TASS/. Сенатын танхимын гишүүн асан Крис Додд тэргүүтэй, АНУ-ын албан бус төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн ирлээ гэж арлын төв мэдээллийн агентлаг мэдээлэв.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч дарга асан Ричард Армитаж, Жеймс Стейнберг нар багтжээ. Энэ бол Ерөнхийлөгч Жо Байдены илгээсэн Америкийн элч нарын тус бүс нутагт хийж буй анхны айлчлал юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэхүү айлчлалыг эрс эсэргүүцэж буйгаа хэдийнээ мэдэгдсэн.


Америкийн төлөөлөгчид Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэн болон гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан албаны хүмүүстэй пүрэв гарагт уулзана.


“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, энэхүү айлчлал нь "өндөр түвшний албан бус төлөөлөгчдийг Тайвань руу илгээх уламжлал"-ын үргэлжлэл юм. “Тайванийн эртний найзууд бөгөөд Ерөнхийлөгч Байдентай холбоотой хүмүүсийг сонгосон нь АНУ Тайвань болон тус арлын ардчиллын төлөө тууштай зүтгэж байгаагийн чухал дохио юм” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.


Related news