“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийнхан 90-ээд сая төгрөг хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-16 14:46:24
oyuka_hu@yahoo.com

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 21 хоногийн хугацаатай аялсан. Энэ үеэр Олимпод оролцох баг тамирчдаа дэмжин тус үйлдвэрийн хэлтэс, цех, албадын ажилчид 89 сая 888 мянган төгрөгийг хандивлажээ.

Тодруулбал, Авто тээврийн байгууллага 20 сая 38 мянга, Хүдрийн Ил уурхай 16 сая 771 мянган төгрөг хандивлаж Олимпод оролцох тамирчдаа дэмжлээ. Олимпийн хөгжлийг дэмжих сангийн үйл ажиллагааг нийт 36 хэлтэс, цех дэмжсэн байна. Орон даяар өрнөж буй цом аялах хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news