Политехник коллеж 15 мэргэжлээр 345 оюутан элсүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн энэ оны 4 дүгээр сарын 8-ны хуралдаанаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн квотыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон эрэлттэй ажлын байрны судалгааг үндэслэн баталжээ.
Тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 15 мэргэжлээр 345 элсэгч шинээр авахаар болжээ. Үүнд хүнд машин механизмын операторын нэг жилийн анги, уул уурхайн нөхөн сэргээгч 2,5 жил, барилгын засал чимэглэлчин 2,5 жилээр, барилгын цахилгаанчин нэг жил болон 2,5 жилээр зэрэг хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлээр элсэлт авна.
Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн жишиг коллеж нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр
тоноглогдсон, найман мэргэжлийн лабораторитай, хичээлийн гурван байртай, сургалтын таатай орчин бүрдүүлсэн анги
танхимтай, 300 оюутны дотуур байртай.