Сүрьеэ өвчний тандалт судалгааг орон нутагт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-30 11:16:54

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс сүрьеэ өвчний тархалтын орон нутаг дахь  судалгааг эхлээд байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Алаг-Эрдэнэ суманд судалгаа хийж, нийт 890 хүнийг хамруулан 118 хүнээс цэрний шинжилгээ авчээ. Аймгийн Тосонцэнгэл, Тариалан суманд   судалгаа үргэлжилж байна.

Сүүлийн үед Монгол Улсад сүрьеэгийн тархалт ихэсч, Улаанбаатар  хот сүрьеэгийн тархалт өндөртэй хотуудын жагсаалтад дээгүүрт орох болсон. Монгол Улс энэ өвчний  вирусийг  бүрэн зогсоож чадсан улсын тоонд орж байсан бол сүүлийн үед идэвхжиж эхэлсэн гэх албаны мэдээ байгаа юм.

Иймд ХӨСҮТ-өөс судалгааны баг гаргаж Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган суманд сүрьеэгийн тархалтын судалгааны сургалт үнэлгээ хийж оролцогчдоос мэдээлэл цуглуулаад байна. Энэ баг цаашид Увс аймагт үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөжээ. 

Д.Өлзий

Related news
Comments