Явган хүн зорчих хамгийн урт дүүжин гүүр барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-30 13:19:00

ЛИСБОН. /France24/. Португалд дэлхийн хамгийн урт, явган хүн зорчих зориулалттай дүүжин гүүрийг барьжээ.


Португалын хойд нутгийн Арока сууринд барьсан энэхүү гүүр нь 516 метр урт тул “516 Arouca” хэмээн нэрлэсэн бөгөөд Пайва голын дээгүүр 175 метрийн өндөрт байгуулжээ.


“516 Arouca” гүүрийг албан ёсоор нээх ёслол ирэх ням гарагт болох ч Арока суурингийн оршин суугчид пүрэв гарагт анхлан үзэж сонирхжээ.


Орон нутгийн эрх баригчид байгалийн үзэсгэлэнт тогтоц дунд байгуулсан энэхүү гүүр жуулчдын сонирхлыг ихэд татна хэмээн найдаж байна.


Ташрамд дурдахад, Швейцарын Альпын нурууны Ранда сууринд 2017 онд барьсан 498 метр гүүр нь хамгийн урт дүүжин гүүрт тооцогдож байсан юм. 

Related news