Чойрт цасаар шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутгаар цас орж хөрсөн дээр хүйтэрч, цасан шуурга
шуурч байна. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр салхины
хурд 14 м/с хүрч байгаа бөгөөд шөнөдөө 3 хэм хүйтэрч хонох нь. Мөн ойрын
өдрүүдэд тус аймгийн ихэнх нутгаар салхитай байх аж.