23 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 17:20:59

Булган аймгийн удирдлагууд аймгаа Булган хот болгох зорилт тавин, 2030 он хүртэлх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2013 онд боловсруулан гаргасан энэ төлөвлөгөөний хүрээнд улсын төсвийн 23 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийгээд байна.

Тухайлбал: Эхний ээлжинд суурь болон дэд бүтцийн шинэчлэлд анхааран ажиллаж, ерөнхий төлөвлөлтөд 7994 м дулаан, цэвэр усны шугам, 9220 м ариутгах татуурга, 1600 м цахилгаан дамжуулах хоолой, 1400 м холбооны шугам, 2 хаалттай дэд станцыг барьж байгуулаад байна. Гэр хорооллуудад дулаан, цэвэр бохирын шугам татаад байгаа бөгөөд Дулааны станц ашиглалтад орсноор дээрх шугамуудыг ашиглах боломжтой болох юм байна. 

                                                                                                                                         П.Батням

Related news