Цэцэрлэгийн багшийг хоёр ээлжээр ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-05-14 16:52:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт цэцэрлэгийн багшийг хоёр ээлжинд шилжүүлэн ажиллуулахад шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр боллоо.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт тулгамдаж буй асуудалтай танилцаж дээрх шийдвэрийг гаргалаа.   

Орхон аймагт 278 цэцэрлэгийн багш ажиллаж байгаа бөгөөд анги дүүргэлт улсын дунджаас дээгүүр байгаа тул багш нарыг хоёр ээлжинд шилжүүлэх саналыг БСУГ-аас гаргасан байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай нэг  тэрбум орчим төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгуулна гэдгээ мэдэгдлээ

Related news