Он гарснаас хойш 76 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-05-19 13:37:16

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтэст 2021 он гарснаас хойш нийт 110 ажлын байрны захиалга иржээ.

Албаныхан Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэдэд мэдээлэл хүргэж тохирох ажил санал болгосноор нийт 76 иргэнийг ажилд зуучилсан байна.

Аймгийн ХХҮГ-т ирүүлсэн нээлттэй ажлын байрны зарын заримаас үзэхэд шатахуун түгээх станцын нярав, нягтлан бодогч,  худалдааны төвд худалдагч, хүний нөөц, ээлжийн үйлчлэгч, компанид менежер, зоогийн газарт зөөгч, үйлчлэгч зэрэг ажлын байр иржээ.  

Related news