Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд спортоор өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан амьжиргааны түвшин доогуур хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг Хилэнт мөрөн хөлбөмбөгийн клубын хүүхдүүдийг оролцуулан хамтран зохион байгуулж хөдөлмөр эрхэлж буй 18 хүүхэд оролцжээ. Тус хүүхдүүд энэ биендээ ахадсан хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг бөгөөд үеийн найз нөхөдтэйгээ хамтран тоглож наадах цаг хомс байдаг гэдгийг хэлж байлаа. Энэ өдөр мөнгө олох гэсэн ахадсан бодлыг түр хойш нь тавьж жирийн хүүхдүүдийн ажил тоглож наадан хөгжилдөн өнгөрүүлж дараа нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа