Богд суманд цагдаагийн барилгын шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд суманд сум дундын Цагдаагийн
тасгийг шинэ барилгатай болгохоор шав тавилаа.
Цагдаагийн байгууллагын түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн
ойн босгон дээр алба хаагчдын ажиллах, иргэдийн төрийн үйлчилгээ авах тав тухтай орчныг бүрдүүлэхээр улсын
төсвийн 300 сая төгрөгөөр 360 метр квадрат бүхий хоёр давхар, 12
өрөөтэй барилгын ажлыг
эхлүүлээд байгаа юм.
Барилгын ажлыг М.Чулуунпүрэв захиралтай “Чусан” ХХК гүйцэтгэж байгаа ба 2022 онд ашиглалтад
оруулах аж.
Related news

Foreign Minister of the Lao People’s Democratic Republic to Pay an Official Visit to Mongolia
1 hour

Number of Mongolian Students Studying under Hungarian Government Scholarships to Be Increased
3 days