4 хүн шинээр “Хүндэт донор”-ын болзол хангажээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-16 16:05:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Цусны донорын дэлхийн өдрөөр Дундговь аймгаас 4 хүн шинээр “Хүндэт донор”-ын болзол хангаж, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.

Нийт 35 удаа цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэсэн доноруудад энэхүү алдар цолыг олгодог аж.

Энэ удаа Содномдоржийн Түвшинтөгс, Содномдоржийн Пүрэвмаа, Нанжидын Ганбаатар, Пүрэвийн Цэндхүү нар энэхүү эрхэм алдрын эзэд болсон бөгөөд нэг гэр бүлийн ах дүү хоёр нэг өдөр “Хүндэт донор” болсон нь онцлог юм.

Ах, дүү хоёр нийт 36, 35 удаа цусаа өгч 108, 105 хүнд амьдрал бэлэглэсэн бол Н.Ганбаатар 37 удаа цусаа өгч, 111 хүнд, П.Цэндхүү 35 удаа цусаа өгч 105 хүнд амь хайрлажээ.  

Бусдад амьдрал бэлэглэдэг энэ цагийн эгэлгүй баатрууд Дундговьд 200 гаруй байдаг бөгөөд тэдний 70 орчим нь Хүндэт донорууд болжээ. 

Related news