Халдварын 154 тохиолдол нэмэгдэж, биеийн байдал нэн хүнд байсан нэг иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-23 12:50:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 154 тохиолдол нэмэгдэж, биеийн байдал нэн хүнд байсан нэг иргэн нас барж, 46 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа.

Ийнхүү аймгийн хэмжээнд коронавирусний нийт тохиолдлын тоо 1562 болсноос 533 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа бөгөөд коронавируст халдварын шалтгаант нас баралт дөрөв болж байна. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 563 иргэн эмчлүүлж байгаа бол Тусгаарлах байранд 204, гэрийн ажиглалтад 3139 иргэн байна. 

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг Эрүүл мэнд байгууллагын 311, Онцгой байдлын 105, Цагдаагийн 120, Мэргэжлийн хяналтын 28, бусад салбарын 80 буюу нийт 644 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Related news