Хамгаалах хувцас, хэрэгсэлд 26,370,000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-29 17:15:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 6 дугаар сарын 29-нд хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, "Ковид-19" цар тахалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд шинжилгээ авах цэгүүд, тусгаарлах эмнэлэг, хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдын хамгаалах хувцас хэрэгсэл, обьектуудын халдваргүйтгэлийн зардалд зориулж 26,370,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахаар болжээ.

Тус аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 29-ний байдлаар коронавирусний 740 тохиолдол батлагдаж, халдвар 12 суманд гарч, 444 хүн эдгэрч, нэг хүн нас барсан. Өчигдрийн байдлаар 12 суманд 298 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 1, хүндэвтэр 2 хүн байна.

Нийт батлагдсан тохиолдлын 31 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд одоо 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  

Сайнцагаан суманд вакцинжуулалтын нэг, шинжилгээний 2 цэг ажиллаж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг амьсгалын 10 аппараттай бөгөөд 20 ширхэг баллоноор өдөр бүр хүчилтөрөгчөө тээвэрлэж ирдэг.

Хүнд хүмүүст өдөрт зарцуулж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгаа ба жирэмсэн эхчүүдийн биеийн байдал хүндэрч байгааг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс онцоллоо. Мөн өвчлөлийн тоо буурахгүй байгаагаас нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа ажээ. 

Related news