Онги голын дээгүүр төмөр бетон гүүр барьжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-30 13:04:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвд Онги голын дээгүүр хүнд даацын төмөр бетон гүүр барьж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Онги гол нь Сайхан-Овоо сумын төвөөр урсдаг бөгөөд хур бороо ихтэй жилүүдэд голын түвшин нэмэгдэж, нутгийн малчид, иргэд сумын төв рүү ороход бэрхшээлтэй байжээ.  

Тиймээс улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 50 метрийн урттай төмөр бетон гүүр барьж, иргэдэд тулгамдсан дээрх асуудлыг ийнхүү бүрэн шийдвэрлэж  байгаа аж.

Гүүр барих ажлыг "ЗЗБ" ХХК гүйцэтгэж, барилгын гүйцэтгэлд сумын Засаг даргын захирамжаар байгаль орчин, мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын баг болон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо тогтмол хяналт тавин ажилласан байна. 

Related news