Баян-Өлгий, Ховдын хооронд хатуу хучилттай зам тавьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 16:03:49

Баян-Өлгий аймгийн Толбо сумаас Ховд аймгийн чиглэлд хатуу хучилттай зам тавьж эхэллээ. Уг 190 орчим км замыг 2017 он хүртэл гүйцэтгэхээр БНХАУ-ын «Чайна Гуанши» компанийн замчид Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр тавьж байна.

-Энэ зам ашиглалтанд орсоноор баруун хоер аймаг төдийгүй нийслэл Улаанбаатар болон Азийн авто замын сүлжээтэй холбогдно. Мөн Цагааннуур, Улаан байшинт хооронд 25 км зам энэ төслийн хүрээнд тавигдна гэж Толбо сумын төвд болсон нээлтийн цуглаан дээр Зам тээврийн дэд сайд Х.Ержан, эдгээр аймгийн Засаг дарга Х.Дармен, Цэвээнравдан нар ярилаа.

Ш.Айзаря

Related news
Comments