Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар буурууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын 2021 оны 6-р
сарын 11-ний өдрийн шийдвэрээр Нийгмийн
даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн
ажил олгогч, даатгуулагчийн төлөөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг тус
бүр нэг хувиар бууруулан баталсан байна.
Энэ дагуу ажил олгогч, даатгуулагч, сайн дураар
даатгуулагч нар 2021 оны 7-р
сарын 1-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасны дагуу доорх хувь, хэмжээгээр шимтгэлээ төлөх
болсныг Увс аймгийн НДХ-ээс анхааруулж байна. Үүнд:
Нийгмийн даатгалын сан |
Ажил олгогч |
Даатгуулагч |
Сайн дурын даатгуулагч |
Тэтгэврийн даатгал |
8.5% |
8.5% |
11.5% |
Тэтгэмжийн даатгал |
1.0% |
0.8% |
1.0% |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал |
0.8-2.8% |
- |
1.0% |
Ажилгүйдлийн даатгал |
0.2% |
0.2% |
- |
Эрүүл мэндийн даатгал |
2.0% |
2.0% |
- |
Нийт |
12.5%, 13.5%, 14.5% |
11.5% |
13.5% |