Коронавирусний халдварын улмаас 3 хүн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдварын улмаас 1 хүн нас барж, нийтдээ 3 хүн уг өвчнөөр амиа алдаад байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд
1166 хүн уг вирусаар өвчилж, 690 хүн эдгэрчээ. Нийт 424 хүн эмчлүүлж байгаагаас 2
хүний бие хүнд, хүндэвтэр 42, 380 хүний бие хөнгөн хэлбэртэй байна.
Батлагдсан тохиолдлыг сум сумаар нь авч үзвэл Улаангомд
658, Өндөрхангайд 58, Бөхмөрөнд 5, Баруунтуруунд 24, Завханд 13, Наранбулагт
28, Сагилд 41, Давстад 32, Тэсэд 37, Түргэнд 14, Ховдод 12, Өмнөговьд 51,
Малчинд 162, Зүүнхангайд 25, Зүүнговьд 5, Хяргаст 8, Цагаанхайрханд 29, Өлгийд
5, бусад аймаг, сумын харьяалалтай 12 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.
Одоогоор аймгийн хэмжээнд 145 хүн тусгаарлах байранд, 947 хүн гэртээ тусгаарлагдаад байна.