16 нэр төрлийн цэцэг тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Тохижилт үйлчилгээний албаны хамт олон Булган сумын төвөөр 16 нэр төрлийн 3000 орчим цэцэг тарилаа.
Тус сумын төвийн 12-р байрнаас "Миний голомт" төв хүртэлх далангийн зэрлэг ургамлыг түүж, хар шороон хөрсийг шигшиж, боловсруулалт хийж, зүлэг, цэцгийн үр суулгалаа. Мөн Төр нийгмийн зүтгэлтэн Д.Дамбын хөшөөний эргэн тойронд, баруун 4-н замын тойрог, Цогт хун тайжийн талбайн цэцгийн 4-н мандал, Баатруудын хөшөө, Аваргуудын хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, "Хас" банкнаас ОБГ хүртэлх зүлэгт талбайд эмжээр гарган цэцгийн үрсэлгээг суулгаж, шаардлагатай газруудад вааранд суулган тавьж арчлалт хамгаалалтыг хийж байна. Ургалт нь гүйцэхээр 3000 орчим цэцэг гарна. Тус албаныхан 10 сараас эхлэн өвлийн хүлэмжид цэцгийн үрсэлгээг бэлдсэн байна.
П.Батням