Эрүүл мэндийн салбарын Ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-15 13:41:23

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа “Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд ЭМЯ, АШУҮИС, ДЭМБ-ын 13 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг тус аймагт наадмын амралтын өмнөхөн ажиллажээ.

Ажлын хэсгийнхэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсанаас гадна орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээний үр дүн”-г танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргасан аж.

Мөн ДЭМБ-аас аймгийн Нэгдсэн эмнэлэгт 172,0 сая төгрөгийн өртөг бүхий PCR аппарат болон дагалдах хэрэгслүүд нийлүүлэхээр болжээ.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч Моника Фонг, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Алтанзагас нар тус төслийн 2021-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар аймгийн Засаг дарга Г.Батзам болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон байна.
Related news