Зөвшөөрөл хүссэн иргэдэд зориулж цахим хуудас ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/183 дугаар захирамжийн дагуу тус аймаг руу авто замаар орох, гарах хүсэлтэй иргэдийг бүртгэх цахим хуудас ажиллуулж байна.
Зөвшөөрөл хүссэн иргэд тус аймгийн ЗДТГ-ын www.govisumber.gov.mn албан ёсны цахим хуудсын ирэх, явах гэсэн цэсээр нэвтэрч бүртгүүлснээр зөвшөөрөл авах боломжтой.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол өдөр бүр тодорхой тоогоор илэрч байгаа юм.