Наранбулаг чиглэлийн зам үерт автаж эвдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-28 15:22:55

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны орой орсон хүчтэй борооны улмаас Наранбулаг сумаас аймгийн төвийн чиглэлд 12 км зайд засмал зам үерт автан эвдрээд байна. Тодруулбал, 50 метр зайд засмал замын өргөний гуравны нэг нь үерт автаж, автомашинтай зорчиход нэн төвөгтэй болсон байна. Энэхүү зам нь хот хоорондын зам тул жолооч нарыг болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Зам засварын ажил маргааш эхэлж, 14 хоног үргэлжлэх бөгөөд “Увс АЗЗА” компани гүйцэтгэх аж.

 

Related news