"Хувьсгалчдын өлгий нутгаар" олон өдрийн өртөөчилсөн гүйлт амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-28 18:01:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хилчин” спорт хорооны Хөнгөн атлетикийн дасгалжуулагч, ОУ-ын хэмжээний мастер Ж.Даваасүрэн санаачилснаар “Хувьсгалчдын өлгий нутгаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлт боллоо.


Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жил, ТОКИО-2020 олимпийн надамд зориулсан “Хувьсгалчдын өлгий нутгаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтэд нийт 18 тамирчин энэ сарын 23-27-нд хооронд зохион байгуулж, 516 км замыг амжилттай туулж бариандаа орлоо. “Сүлдэт багана” цогцолборт тамирчдыг угтан авах арга хэмжээ боллоо.


Гүйлтэд ХХЕГ, Биеийн тамир спортын улсын хороо, Олимпийн хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Бие тамир спортын хороо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Залуучуудын холбооны төлөөлөл оролцсон юм.



Related news