Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-02 16:03:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон жил үр бүтээлтэй ажилласан Сэлэнгэ аймгийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа.

Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:Цагааннуур сумын иргэн Ж.Оюунчимэг, Баянгол сумын ахмад настан П.Дагвадорж, Сүхбаатар сумын ахмад настан Л.Дашравдан.

Алтан гадас одонгоор:Сүхбаатар сумын ахмад настан В.Юүрэнхүү, Шаамар сумын ахмад настан Д.Эрдэнэчимэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Сүхбаатар сумын иргэн Ч.Мөнхжаргал, Д.Цэрэннадмид, УБТЗ-ын Сүхбаатар зүтгүүрийн депогиийн  машинч            Б.Хишигжаргал, аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Даваадорж, Зүүнбүрэн сумын ахмад настан О.Эрдэнэчимэг, Б.Энхтайван, Сант сумын иргэн Д.Энхбаатар.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:Сүхбаатар сумын иргэн Д.Мөнхцэцэг, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн ахмад ажилтан    Д.Оюунцэцэг, тус сумын ахмад настан Р.Даваадулам, С.Отгон нар энгэрээ мялаав.

Мөн Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдгээр “МОНЦАМЭ” агентлагийн Сэлэнгэ аймаг дахь сэтгүүлч Ч.Отгонцэцэг, МҮОНРТ-ийн Сэлэнгэ аймаг дахь сэтгүүлч Я.Наранцэцэг, Байгаль орчны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр “Гав хад” ТББ-ийн Тэргүүн Ц.Чинбаатар нарыг шагналаа. 



Related news