Сэлэнгэ аймагт санал хураалт 25.24 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-29 16:01:09

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 07.00 цагт эхэллээ.

Аймгийн хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтанд 70633 сонгогч бичигдсэн. Үүнээс гадаадад байгаа болон бусад шалтгаанаар нийт 1930 сонгогч хасагдаж, өнөөдөр 68703 сонгогч саналаа өгч байна. Өдрийн 12.00 цагийн байдлаар нийт 17034 сонгогч буюу нийт сонгогчийн 24.79 хувь нь санаа өгөөд байна.

Үүнийг дотор нь УИХ-ын 3 тойрогтоо хувааж үзэх юм бол УИХ-ын 25 дугаар тойрогт 23764 сонгогч саналаа өгөхөөс 6214 хүн саналаа өгч, 26.15 хувь, 26 дугаар тойрогт 24538 сонгогч саналаа өгөхөөс 5670 хүн саналаа өгч 23.11 хувь, 27 дугаар тойрогт 20402 хүн саналаа өгөхөөс 5150 хүн саналаа өгч 25.24 хувь байна. Энэ нь нийт 68703 хүн өгөхөөс 17034 хүн саналаа өгсөн дүн ажээ.

Дараагийн санал өгсөн тухай мэдээлэл 17.00, 22.00 цагуудад гарах аж. Санал авах явцад ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй хуулийн хүрээнд явагдаж байна. Эндээс харахад Сэлэнгэ аймгийн тухайд сонгогчдын ирц бараг хүрэх боломжтой байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Э.Оюуболд мэдээллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news