Говийн хөрсөнд ургах боломжтой модыг хямд үнээр борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 16:51:14

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сум дундын Ойн анги нэг болон хоёр настай хайлаас улиас сухай бургас модыг орон нутгийн хөрсөнд тарьж үржүүлэн ургуулж байна.

Говийн хөрсөнд  тарьу ургуулахад тохиромжтой дээрх модыг  энэ намраас эхлэн жил болгон хямд үнээр орон нутгийнхаа иргэдэд борлуулахаар болжээ.

Говьсүмбэр аймагт хашаандаа төрөл бүрийн мод тарьж ургуулан ногоон байгууламжийг буй болгосон айл өрхүүд жил бүр нэмэгдэж байгаа аж.

Related news