Сумын төв ногоон байгууламжийн төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 17:21:07

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Баянтал сум ногоон байгууламжийн төлөвлөгөөтэй болжээ.

Даян дэлхийн Байгаль орчны сангийн төслийн санхүүжилтээр "Энх Агуулах Сан"-тай хамтран ногоон сум бий болгох төслийн хүрээнд сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 500 ширхэг модыг тарьсан бөгөөд ХААИС-ийн доктор Л.Мөнхтүвшин багшийн удирдсан "Баянтал Сумын Ландшафтын Архитектур төлөвлөлт" -ийн зураг төслийг энэ оны наймдугаар сарын 07-нд сумын ЗДТГ хүлээн авсан байна.

Ногоон байгууламжийн төлөвлөгөөтэй болсноор мод тарьж ургуулах, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх газрын байршлыг тодорхой болгож буй бөгөөд цаашид тус зураг төслийн дагуу ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг жил бүр үе шаттай хэрэгжүүлэхээр бодлого төлөвлөлтөд тусгасан гэж албаныхан мэдээллээ.    

Мөн тус төслийн хүрээнд "Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө"-г боловсруулж байгаа аж.

Related news