Баян-Өлгийд санал тоолох төхөөрөмж гацсан тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-29 18:39:48

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 4-р тойрог, Баян-Өлгий  аймгийн ИТХ-ын 8-р тойрог буюу Ногооннуур суманд   өглөө 10 цагийн үед санал тоолох  машин  гацжээ.

Саналын хуудсанд бохирдсоны улмаас санал тоолох төхөөрөмжид уншуулах үед гацжээ. Дуудлагын дагуу орон нутгийн емчийн албаны оператор Х.Жанибек очиж,  шуурхай сольж,   санал авах үйл ажиллагааг хэвийн  хангасан байна.

Бусад санал тоолох төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байна гэж аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл технологийн багаас мэдээллээ.

Ш.Айзаря

Related news