Энх тайвны корпусын захирал хатагтай К.Мансарай Говьсүмбэр зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 17:10:16

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Монгол Улс дахь Энх тайвны корпусын захирал хатагтай К.Мансарай болон холбогдох албаны хүмүүс Говьсүмбэр аймагт зочилжээ.

Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр болон сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна.

Талууд эрүүл мэнд, боловсролын салбарт мэргэжилтэн ажиллуулахаас гадна хүүхэд хамгаалал, байгалийн ухааны мэргэжилтэн ажиллуулах талаар ярилцаж харилцан санал солилцсон аж.

Сонирхуулахад 1999 онд АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Шивээговь сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд ажиллаж эхэлсэн цагаас  тус аймагтай хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Тус аймаг дөрвөн аймгийн есөн сум буюу Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумтай хиллэж хөрш аймгийн иргэдэд эрүүл мэнд болон ерөнхий боловсрoлын үйлчилгээг үзүүлдэг.


Ташрамд дурдахад энэ
 онд АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсний  буюу анхны сайн дурын ажилтнууд ирж ажиллаж байсны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд Монголд нийт 1429 сайн дурын ажилтан  ажиллаад байгаа юм.

Related news