Гэр хороолол руу цэвэр бохир усны сүлжээ татаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн төв Сайншанд
сумын зургаадугаар багт Орон нутгийн төсвийн 166,7 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар “Ингүүмэл оргил” ХХК Чойлонгийн гудамжинд цэвэр, бохир усны шугам
татах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай байна.
Мөн гуравдугаар багийн нутагт
цэвэр усны шугам татах ажлыг “Эгнэгт өрнөх” ХХК эхлээд байгаа юм.
Гэр хороололд цэвэр бохир усны сүлжээ татсанаар айл өрхүүд хашаандаа тохь тухтай амьдрах боломж бүрдэнэ
гэж албаныхан мэдээлэв. Өмнө нь Сайншандын зарим багийн гэр хороололд цэвэр бохир усны сүлжээ татаж байсан юм.