Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 16:49:11

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумандЯпоны Хүүхдийг ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” хэрэгжихээр болжээ.

Нийт таван долоо хоногийн сургалтад хамрагдсан залуучууд баг болж өрсөлдөөд, багаараа санаачилсан шилдэг бизнес төслүүдийг шалгаруулж 2,800,000 төгрөг хүртэл бичил санхүүжилт олгох төслийн бүртгэл эхэлсэн талаар албаныхан мэдээлэв. 

Оролцох хүүхдүүд  14-25  хүртэлх насны тодорхой эрхэлсэн ажилгүй /сурдаггүй/ байх, энэ оны есдүгээр сарын 15-наас эхлэн  таван долоо хоногийн сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх, гурав ба түүнээс дээш гишүүдээр баг бүрдүүлж, хамтран  ажиллах чадвартай, хүсэл сонирхолтой байх, өөрийгөө болон өөрийн өсөж төрсөн орон нутгийг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, бичил бизнес санаачлан хэрэгжүүлэх хүсэл сонирхолтой, шинийг эрэлхийлэгч байх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 80953531, 99869221, 88142017,  86870044 дугаараас тодруулах боломжтой юм.

Related news