Сонгуулиар далимдуулсан үнийн хөөрөгдөл боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНУИХ болон аймгийн ИТХ-ын сонгууль амжилттай явагдлаа. Энэ үеэр Булган аймагт хүн зон бужигнасан дээр нь гэсэн шиг үнийн хөөрөгдөл болоод өнгөрлөө.
800 төгрөгөөр зарагдаж байсан сүү энэ өдүүдэд 1000-1100, чихэртэй ааруул 13000 байсан бол 15000, монгол архи 3000 төгрөгөөр борлуулагдаж байсан бол 4000 болтлоо өсчээ. Мөн махны үнэ 500-1000 төгрөгөөр өссөн байна.
Өнөөдрөөс эргээд буурах биз гэсэн горьдлого иргэд тээж байна. Харин энэ жилийн шинэ айраг 2500-3000 төгрөгөөр худалдаанд гарч байна.
П.Батням