Нийт 17269 толгой малыг угаалгад хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын энэ оны долоодугаар сарын 19-ний захирамжаар сумын хэмжээнд “Мал угаалгын ажлыг зохион байгуулах” комисс томилогджээ.
Мал
угаалгыг шүрших буюу ванндах аргаар угааж буй бөгөөд наймдугаар сарын 15-ны байдлаар
22 өрхийн 8483 толгой хонь, 5884 толгой ямаа, отрын гурван өрхийн 1742 хонь,
1160 ямаа нийт 17269 толгой малыг хамруулаад байна.