“BTS” хамтлагийн аялан тоглолт цар тахлын улмаас цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-08-23 14:59:05

СӨҮЛ. /CNN/.  БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн "Map of the Soul Tour" аялан тоглолтыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан одоогийн байдлаар цуцалж буйг “Big Hit” энтертайнментаас албан ёсоор мэдэгджээ.


"Шүтэн бишрэгчид аялан тоглолтыг тэсэн ядан хүлээж байгааг мэдэж байгаа тул тоглолтын бэлтгэл ажлыг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө бид шаргуу ажилласаар ирсэн. Гэвч нөхцөл байдал биднээс үл хамааран өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь төлөвлөж байсан хамрах хүрээ, хуваарийн дагуу тоглолт хийхэд хүндрэлтэй болж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ.


Тодруулбал, аялан тоглолтыг өнгөрсөн оны нэгдүгээр сард зарлаж, мөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан хэдий ч “COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үед хойшлуулсан юм. Гэвч цар тахал өдийг хүртэл дэлхий даяар тархсан хэвээр байгаа тул тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэрийг ийнхүү гаргасан байна. 


Мөн "Big Hit" энтертайнментын зүгээс, "Бид таны хүлээлтэд нийцэхүйц боломжит хуваарь, тоглолтын форматыг бэлтгэхээр ажиллаж байгаа бөгөөд холбогдох шинэ мэдээ мэдээллийг аль болох ойрын хугацаанд хүргэх болно" хэмээн мэдэгджээ. 

Related news