Асрамжийн газрын барилга баригдах нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-01 14:31:55

Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг Говийн бүсийн асрамжийн газарт 22 ахмад настан байнга асруулдаг. 

Асрамжийн газрын одоогийн барилга нь 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хэдий ч  барилга хуучирсан, дээврээс ус гоождог, өрөө тасалгаа  муутай учир шинээр барилга барих шаардлага гарч 2013 онд орон нутгийн 17 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар барилгын зураг төсвийг хийлгэсэн ч санхүүгийн хямрал, боломжоос шалтгаалж одоог хүртэл баригдаагүй юм.

Тус асрамжийн газар нь 2013 онд Стандарт хэмжилзүйн газраас гаргасан 5823:2013 Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагын дагуу 30-н ортой байж нэгдүгээр зэрэглэлд тооцогдох аж. 

Мөн 2014 онд магадлан итгэмжлэгдэж “А” үнэлэгдсэн төдийгүй үйл ажиллагаа явуулах эрхээ 3 жилийн хугацаагаар сунгажээ.   

Х.Эрдэнэбулган

Related news