“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр долоо хоног дараалан тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-14 17:32:27

ВАШИНГТОН. /France24/. Америкийн “Disney” компанийн уран бүтээл “Shang-Chi and the Legend of the Ten Rings” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. Энэ нь “Marvel” кино студийн цувралын Ази супер баатартай анхны кино юм.


Хятад-Канад гаралтай жүжигчин Симу Лю гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 34.7 сая ам.долларын ашиг орлого олжээ. “Exhibitor Relations” судалгааны фирмийн мэдээлснээр, “Shang-Chi” АНУ, Канадын кинотеатруудаас одоогийн байдлаар 144.5 сая ам.долларын орлого олсон байна.


Харин “20th Century” компанийн уран бүтээл болох шинжлэх ухааны уран зөгнөлт, инээдмийн “Free Guy” кино /5.8 сая ам.доллар/ жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол аймшгийн төрөл жанрын “Malignant” кино /5.4 сая ам.доллар/ удаалжээ. Эдгээрийн араас “Universal” компанийн “Candyman”, “Disney” компанийн “Jungle Cruise” эхний таван байрт жагссан байна. 

Related news