Өвчлөгсдийн 45 хувь нь гэрээр эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 119 хүн
коронавирусний халдвар авч, 88 хүн эдгэрч, нэг хүн нас баржээ.
Нийт халдварын тохиолдол 9 дүгээр сарын 20-ны байдлаар 3768,
нас баралтын тоо 10 болж, 2602
иргэн эдгэрлээ.
Халдвар тус аймгийн 15 суманд батлагдаж байгаа ба
Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Адаацаг,
Баянжаргалан, Луус суманд илүү өндөр байна.
Аймгийн Шуурхай штабын мэдээлснээр эмчлүүлж байгаа 1079
хүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 3 хүн хүнд, 73 хүн
хүндэвтэр байгаа. Нийт өвчлөгсдийн 55 хувь нь эмнэлэгт, 45 хувь нь гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн 24 цагт 401 иргэн түргэвчилсэн шинжилгээнд
хамрагджээ. Аймгийн хэмжээнд 30685 иргэн коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад
хамрагдах ёстойгоос дархлаажуулалтын I тунд 24166,
II тунд 21978, III тунд 1778 иргэн
хамрагдсан байна. Дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан байдал 79 орчим
хувьтай байна.