Маргааш ур чадварын шалгалт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-04 16:00:20

Энэ хаврын ЭЕШ -д Булган аймгаас 605 сурагч өрсөлдсөн. Тэд энэ сарын 1 -нд шалгалтын дүнгээ цахимаар хүлээж авсан бол өнөөдөр хуваарьт дуудагдах бүртгэлээ хийлгэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 5-нд ур чадварын шалгалт болно. Биеийн тамирын шалгалт цэнгэлдэх хүрээлэнд, технологийн шалгалт Булганхангай МСҮТ - д, Батлан хамгаалахын шалгалт ОБГ - ын талбайд болно. Энэ сарын 6, 7-ны өдөр хуваарь сонголт болно хэмээн Булган аймгийн БСГ - аас мэдээллээ.

                                                                                                                                          П.Батням

Related news