Сайжруулсан шахмал түлшийг 41 цэгээр худалдаж эхлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 13:28:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод нийт 33 агуулахад сайжруулсан түлш нөөцөлж, өнөөдрөөс 41 цэгээр борлуулж эхэллээ.


Аравдугаар сарын нэгнээс нийслэлд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэлээ хангаад байгаа нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг. Одоогоор 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна.


Шахмал түлшний хэрэглээг нэмэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарч байгаа. Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүйн тулд  шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон, 24 цагаар хянаж байгаа. Өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй аж.

 

Related news