“Facebook” хүүхдүүдэд зориулсан “Instagram” хөгжүүлэх ажлаа түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-29 16:06:16

ВАШИНГТОН. /CBS/. Facebook” компани хүүхдүүдэд зориулсан “Instagram” нийгмийн сүлжээний хувилбарыг хөгжүүлэх ажлаа түр зогсоож, эцэг эхчүүд, мэргэжилтнүүдийн саналыг сонсохоор болсноо мэдэгджээ.


Facebook” нь 13-аас доош насны хүүхдүүдэд “Instagram” нийгмийн сүлжээг хэрэглэхийг хориглодог боловч хүүхдүүд насаа ташаа мэдээлэн ашиглах тохиолдол түгээмэл гардаг байна.


Үүнтэй холбоотойгоор тус компани “Instagram Kids” нийгмийн сүлжээг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Энэхүү хавсралтад зар сурталчилгаа байршуулахыг хориглох бөгөөд хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр ашиглах боломжтой байна. 


Гэвч “Instagram” өсвөр насныханд сөргөөр нөлөөлж буй талаарх мэдээллийг “Facebook” компани үл тоомсорлож байгаа тухай Wall Street Journal” сонин энэ сарын эхээр мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулжээ.


Facebook”-ийн төлөөлөгчид энэ асуудлаар Конгресст пүрэв гарагт тайлбар өгөхөөр товлоод байна. 

Related news