Малчин суманд 29 см цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-08 16:28:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх нутгаар энэ сарын 7-ны өглөөнөөс цас, бороо холилдон орлоо. Ингэснээр Малчин суманд 29 см, Хяргаст 14 см, Цагаанхайрханд 8 см, Баруунтуруунд 7 см, Өндөрхангайд 2 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

“Увс аймгийн Зүүнхангай, Сагил, Ховд, Өмнөговь суманд хур тунадас ороогүй бол бусад суманд 0-16 мм хүртэл хур тунадас орлоо. Цаг агаар өнөөдрөөс эхлэн тогтворжих бөгөөд өдөртөө 5-10 хэмийн дулаан байна. Харин энэ сарын 12-нд нутгийн зарим хэсгээр бага зэргийн хур тунадас орно” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.   

 

 

Related news