Энэ намар 77 төрлийн 4300 орчим шувуу бөгжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр"-ийг тохиолдуулан эко клубийн сурагчид Ховдын шувуу бөгжлөх суурингийн үйл ажиллагаатай танилцав.
“Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" (World Migratory Bird Day) энэ оны аравдугаар сарын 10-нд тохиов. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн дэргэдэх “Ногоон байгаль” эко клубийн сурагчид шувуу бөгжлөх ажилтай танилцаж, баруун бүсийн шувуудын нүүдлийн талаар сонирхолтой мэдээлэл авлаа.
Ховдын шувуу бөгжлөх
суурингийн ажилтнууд жил бүр шувуу нүүдэллэх үе буюу хавар, намрын улиралд
шувууны төрөл зүйлийг тогтоох судалгааны ажил хийдэг. Энэ намар 77
төрлийн 4300 орчим шувуу бөгжилжээ.
Үүрээ засч, өндөглөөд зуны урин улирлыг өнгөрөөсөн шувууд дулаан орныг зорих үе нь наймдугаар сарын дундаас эхлэн аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг аж.