Төрийн архивын улсын үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-12 12:02:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны 10 дугаар сарын 11-нээс Дундговь аймагт Төрийн архивын улсын үзлэг хийж байна.  

Төрийн архивын үйл ажиллагаанд 5 жил тутамд хийдэг улсын үзлэгийг төлөвлөгөөний дагуу 2020 онд хийх байсан боловч коронавирусний улмаас  хойшлогдсоор өдий хүрчээ.

Улсын үзлэг явуулах ажлын багийг АЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Уянга ахлан, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, стандартын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал, Мэдээлэл технологийн газрын Программ хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Төрмөнх нар хамтран ажиллаж байна. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон холбогдох хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд тус ажлын багийн гишүүдтэй уулзан, төрийн архивын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал солилцсон ба тус аймагт архивын ажилтан, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах хэрэгцээтэй байгаа тухай санал нэгдсэн байна.  

Related news