Турк улсын муж хотуудтай хамтын ажиллагаа тогтоох чиглэлээр ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-18 11:28:21

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш Говьсүмбэр аймагт энэ оны аравдугаар сарын 8-нд зочилсон.

Элчин сайдыг аймгийн Засаг дарга Г.Батзам, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзан, аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж харилцан ярилцсан байна.

Мөн Турк улсын муж, хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон хамтран ажиллах талаар санал солилцсон аж. Элчин сайд Зафер Атеш Шивээговь сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн салбарын хүрээнд дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Говьсүмбэр аймаг нийслэлээс 220 км-т оршдог дэд бүтэц хөгжсөн төдийгүй Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий аймагтай хил залгаа оршиж дээрх аймгуудын хүн амд боловсрол, эрүүл мэндийн зэрэг өргөн хүрээний салбарт үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.  

Related news