Хэлтсийнхээ танилцуулгыг үндэсний бичгээр бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн хамт олон хэлтсийнхээ танилцуулгыг үндэсний бичгээр бэлтгэжээ.
Мөн монгол бичгээ сурч, өдөр
тутмын хэрэглээ болгохоор санаачилга гарган, баасан гараг бүр үндэсний бичгээр уншлага
зохион байгуулж, дасгал ажилладаг болсон төдийгүй 14 хоногт нэг удаа хуулан
бичлэг хийдэг аж.